19 албан бичигт хариу ирүүлсэн. Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанд дахин дүгнэлт танилцуулснаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хууль гарсны дараа Байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэв. Холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын хүрээнд 3 удаа хуралдаж, 2010 оны 4 дүгээр сарын 27-нд Байнгын хорооны хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулж, 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Байнгын хорооноос 2 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулж Засгийн газарт хүргүүлэв. 4. 1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа бүхий төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулан ажиллаж байна. 3. Хууль сурталчлах үйл ажиллагааны талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт 4 удаагийн цуврал семинарыг төрийн байгууллагууд болон 380-аад төрийн албан хаагчдад 2010 оны 11 дүгээр сарын 11, 12, 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул, 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт дээрхи сургалт-семинарыг зохион байгуулж, 510 гаруй хүнийг хамруулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын талаар танилцуулсан. 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Жекей, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар болон Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийв. Мөн Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний барилга-инженерийн 340 дүгээр ангид Байлдааны тугийг гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. 2011 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангитай танилцаж, Улаанхус сум дахь Зэвсэгт хүчний дугаар салбар, Цагааннуур сумын Хилийн цэргийн 0285 дугаар ангийн ажил байдалтай тус тус танилцаад, Улаанхус, Цагааннуур сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. 4. Байнгын хорооны бичиг хэрэг, дотоод ажлын талаар 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 14 удаа, 11 цаг 10 минут хуралдаж, Байнгын болон дэд хорооны хуралдаанаар 28 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцэж, 26 санал, дүгнэлт гаргасан. Мөн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw