82 улмаар төрийг тэгш эрхтэй барих боломж гарна. Энэ нь олон ургач үзэл уралдах, сонгодог парламент бүрэлдэх бололцоог олгоно гэдэгт итгэлтэй байна, - Сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна. Ингэхдээ гуравдагч хүчнийг гаргаж ирэх бололцоо нөхцөлийг бүрдүүлж өгөх нь маш чухал. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг /огцруулдаг/ хууль хэрэгтэй юм, - Одоогийн батлуулах гэж байгаа сонгуулийн хуулинд иргэдийн сонгуульд оролцох үүрэг, эрх хоёрын ялгааг сайн гаргаж өгмөөр байна. Тухайлбал, иргэн хүн төр засгаа байгуулахад оролцох үүрэгтэй, харин хэний төлөө саналаа өгөх нь иргэн хүний эрх баймаар байна. Ер нь иргэн хүн сонгуульд оролцож санал өгөх, байх нь хүний эрх гэж хаанахын ямар хуульд заасныг сайн судлан монгол улсын төрт ёсны зарчмыг дэлхий дахинд тогтоож өгөх хэрэгтэй байна, - Сонгуульд санал өгөх өдрийг сайн өдөр буюу Ням гаригт болж байсныг өөрчилж Лхагва гаригт болгох тухай Д.Лүндээжанцангийн яриад байсан асуудал бол сонгуульд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бус харин бууруулах арга болж мэднэ гэдгийг анхаарах, - Сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн тоог хувь зааж хуульчилбал эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэдэг ойлголт үгүйсгэгдэх болно. Харин намууд хэдэн эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг зааж өгч болох санагдана. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаа нь нийгэмд олон муу үр дагавар авчирч байна, - Эмэгтэй хүнийг дорд үзэх нийгмийн хэвшмэл ойлголт одоог хүртэл амь бөхтэй оршсоор байна, - Мэдлэг чадвараас үл хамаарч мөнгөтэй нь эрх мэдлээ тогтоох болсноор эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцоо улам бүр хязгаарлагдмал байна, - Эрх мэдэл, эд баялгийн хуваарилалт шударга бус байгаа нь эмэгтэйчүүдийн улс төр дахь шийдвэр гаргах оролцоог улам бүр тэгш бус болгож байна. Төрийн бодлогод хүйсийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол стратеги болохыг зөвшөөрсөнийг “Сонгуулийн хууль “-аараа баталгаажуулах цаг үе ирээд байна, - УИХ ба орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байх квотын заалтыг “Сонгуулийн тухай” хуулинд тусган батлахыг дэмжиж өгөөч, - 50, 26 гэсэн квот тогтоож 26 хүнийг намууд өөрсдөө Их Хуралд гишүүн томилох юм бол Үндсэн хууль зөрчигдөж, цаашид сонгууль хийх шаардлага байна уу гэсэн асуудал гарч болно. Үүний уршгаар өмч хөрөнгө ашиглаж идсэн, хүн алсан, самуун дэгдсэн, төрийн эсрэг суртал ухуулга хийсэн, үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авах гэсэн хүмүүс Их Хуралд сонгогдох болно, - Нийслэлийн 2008 оны сонгууль хүчингүй болж маш их хохирол гарсан баримтыг бодсон ч сонгогчдын сонирхолыг хуулиндаа заавал харгалзах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Гэтэл дахин сонгогдохыг хүсдэг хууль тогтоогчид ба шударга зөв хүнийг сонгох сонирхолтой сонгогчдын аль алины эрх ашгийг сонгуулийн тухай хуулиндаа тусгахгүйгээр амжилт эс олох, бусад хуулиудаас ялгагдах содон онцлогтойг УИХ-ын гишүүд огтхон ч харгалзахгүй зөвхөн өөрсдийн сонирхолоор ханддаг. Сонгуулийн тухай хуулийн 3 төслийн аль аль нь гологдох тул олон жилийн өмнөөс хэдэн мянгаар олшруулан тараасан хуудас мэттэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw