Чуулганы танилцуулга

128 Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээг 5 хувь байхаар тогтоож, тухай ашигт малтмалын үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс шалтгаалан нэмэлт өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг ногдуулахаар хуульчилсан. Зэсийн баяжмалын хувьд 0-15 хувийн ашигт малтмалын нөөцийн төлбөрийг үнээс хамааруулж ногдуулахаар тусгасан ба бусад ашигт малтмалын хувьд 0-5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамааруулан ногдуулахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь орон нутагт төвлөрөх тул өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн 30 хувь орон нутгийн төсөвт төвлөрөхөөр хульчилж баталсан болно. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 онд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 онд УИХ-аар батлагдаж байх үед зөвхөн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох харилцааг 57 хуулийн 154 заалтаар зохицуулж байжээ. 2000-2008 онд гарсан хуулиудын шинэчлэлтээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, эрхийн бүртгэл хийх, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх эрх зүйн зохицуулалтад олон өөрчлөлт орсон. Төрөөс зайлшгүй зөвшөөрөл олгох, хяналт тавих шаардлагатай “Галт зэвсгийн тухай” , “Хувийн хамгаалалтын тухай”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” болон “Улсын бүртгэлийн ерөнхий хууль” , “Татварын ерөнхий хууль” гэх мэт олон хуулийг шинэчлэн найруулж баталсан юм. Эдгээр бүх үйлчилгээнүүд нь өнөөгийн байдлаар 151 хуулийн 610 зүйлийн 1537 заалтад, үүний дотор тусгай зөвшөөрөл, эрх олгох үйлчилгээ хэдийгээр зохицуулалт хийх дагнасан хууль гарсан боловч 109 хуулийн 334 зүйлийн 569 заалтад тусгагдсан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа улсын тэмдэгтийн хураамжийн хуулиар дээр дурьдсан шинэчлэн батлагдсан хуулиудад заагдсан үйлчилгээнд тэмдэгтийн хураамж хураах боломжгүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Шинэчлэн найруулсан хуулиар инфляцийн өсөлттэй уялдуулан хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх, Засгийн газраас тогтоож байгаа зарим үйлчилгээнд тэмдэгтийн хураамж ногдуулж, төсөвт төвлөрүүлэх, Төрийн бус байгууллага, үйлчилгээ үзүүлэгчдийн авч байгаа үйлчилгээний орлогын зохих хувийг тэмдэгтийн хураамжаар бүрдүүлэх, Ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон лицензэд авч байгаа хураамжийн тодорхой хувьтай тэнцэх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw