Чуулганы танилцуулга

78 4.2 Иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт Энэ хугацаанд Улсын Их Хурал болон түүний Тамгын газарт давхардсан тоогоор 1862 иргэд, сонгогчдоос ирүүлсэн 2855 хуудас бүхий 930 захидал ирүүлсэн байна. Үүнээс 31 буюу 3.0 хувь нь санал, 898 буюу 96.0 хувь нь хүсэлт, 1 гомдол бүхий захидал байна. Дээрхи захидлын 659 буюу 71.0 хувийг биечлэн шийдвэрлэж, 122 буюу 13.0 хувийг судлан шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 16.0 хувь буюу 149 захидал судалж шийдвэрлэх шатандаа байна. Иргэд сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг түүнд хөндсөн асуудал болон агуулгаар нь ангилбал:  Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн болон бусад асуудалтай холбоотой 13 санал, 34 хүсэлт;  Улс төрийн хилс хэргийг цагаатгах, нөхөн олговортой холбогдсон асуудлаар 13 хүсэлт;  Дэд бүтэц буюу түлш эрчим хүч, барилга орон сууц, хот байгуулалт, газар зохион байгуулалттай холбоотой асуудлаар 2 санал, 12 хүсэлт;  Санхүү, эдийн засаг буюу татварын асуудлаар 1 санал, 3 хүсэлт;  Нийгмийн халамж, нийгмийн даатгал болон бусад асуудлаар 22 хүсэлт;  Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар 5 хүсэлт;  Шүүх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаа мөрдөн байцаах болон бусад асуудлаар 1 гомдол, 4 санал, 26 хүсэлт;  Байгаль орчин, газрын тухай хууль болон бусад асуудлаар 1 хүсэлт;  Боловсрол, соёл, шинжлэх ухаантай холбогдсон асуудлаар 5 хүсэлт;  Мал аж ахуй, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон 1 санал;  Эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон асуудлаар 1 хүсэлт тус тус иржээ. Иргэний хувийн асуудлаар нийт 786 захидал /санал 10, хүсэлт 776/ ирсэн байна. Yүнээс сургууль, курст суралцах, сургалтын төлбөртэй холбогдсон 68, орон сууц, гэр олгохыг хүссэн 195, ажлын байртай холбогдсон 46, эмчлүүлэхэд санхүүгийн тусламж хүссэн 84, эд материал, мөнгөн тусламж хүссэн 127, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авах асуудлаар 31, шагнал урамшуулалтай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw