Чуулганы танилцуулга

92 ажиллагаа /Монгол/, Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаа болон интеграцчлал /ОХУ/ зэрэг тогтоолын төслийг гишүүн орнуудаас санаачлан чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хоёрдугаар бүгд хурлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Энхбат нар даргалан явууллаа. - Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаархи гуравдугаар бүгд хурлаар Цаг уурын өөрчлөлт, Байгалийн гамшгийн менежмент болон гамшгийг гэтлэн давах асуудлаархи хамтын ажиллагаа, Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг түргэсгэхэд парламентын хүчин чармайлтыг бэхжүүлэх, Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг дэмжих, Цагаач ажилчдын эрхийг хамгаалах, Соёлын өв, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэн төлөөлөгчид илтгэл тавьж санал солилцлоо. Цаг уурын өөрчлөлт /Чили/, Байгалийн гамшгийн менежмент болон гамшгийг гэтлэн давах асуудлаархи хамтын ажиллагаа /Чили/, Цагаач ажилчдын эрхийг хамгаалах нь /Индонези/, Мянганы Хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг түргэсгэхэд парламентуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх нь /Индонези/, Хүрээлэн буй орчин ба цаг уурын өөрчлөлт /Япон/, Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх болон Өмнөд Африкт зохион байгуулагдах НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн тухай конвенцед оролцогч талуудын 17-р бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын 7-р бага хурал дээр олон улсын яриа хэлэлцээрийг бэхжүүлэх /Мексик/, Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг дэмжих /Мексик/, Уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлууд болон үүрэг хариуцлага /Монгол/, Байгалийн гамшгийн менежмент болон гамшгийг гэтлэн давах асуудлаарх хамтын ажиллагаа /Монгол/, Соёлын өв, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа /Монгол/, Уур амьсгалын өөрчлөлт /БНСВУ/, Мянганы хөгжлийн зорилтууд /БНСВУ/ зэрэг тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар санал болгов. - Гуравдугаар бүгд хурлыг УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын АБГББХ-ны дарга Я.Батсуурь нар даргалав. - Дөрөвдүгээр бүгд хуралдаанаар Япон Улс АНДПЧ-ны зохион байгуулалтын асуудлаар илтгэл тавьж, үндэсний парламентын төлөөлөгчид АНДПЧ-ны цаашдын үйл ажиллагаа болон зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар үг хэлэн АНДПЧ-ны цаашдын үйл ажиллагаа /Австрали/, АНДПЧ-ны өөрчлөлт шинэчлэлт /Шинэ Зеланд/ гэсэн хоёр тогтоолын төслийг хэлэлцэн сайшаав. Тус хуралдааныг АНДП-ын 19 дүгээр чуулганы Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар даргалав. - АНДП-ын 19 дүгээр чуулганы Баримт бичиг боловсруулах хороо 3 өдөр хуралдаж гишүүн орнуудаас ирүүлсэн нийт 37 тогтоолын төслийг нэг бүрчлэн хэлэлцэж зарим тогтоолуудыг нэгтгэн нийт 18 тогтоолыг нэгдсэн чуулганд танилцуулан чуулганы төлөөлөгчид баталлаа. - Төлөөлөгчид чуулганаас гарсан хамтарсан мэдэгдлийг сайшаан баталж, төлөөлөгчдийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. - Чуулганы төгсгөлд 2012 оны 1 дүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Токио хотноо АНДП-ын 20 дугаар чуулганыг зохион байгуулах Япон Улсын парламентын төлөөлөгч үг хэлж гишүүн орны төлөөлөгчдийг 2012 онд Япон Улсад урьлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw