162 зөрчлийн хэмжээгээр эрсдэлийн сан байгуулах, зээлийн анхны гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд хэвийн бус ангилалд ангилах, олон банкинд зээлтэй этгээдийн аль нэг зээл чанаргүйд ангилагдсан тохиолдолд бусад зээлийг төстэй байдлаар ангилах, Банкны тухай хуулийн хязгаарлалтаас зайлсхийх зорилгоор банкууд хуйвалдан олгосон зээлийг хэвийн бус ангилалд ангилах, тодорхой хугацаанд зээл болон хүүгийн төлбөр хэвийн хийгдсэн зээлийг ангилал дээшлүүлэх, банкууд нэг төсөлд хамтран зээл олгосон тохиолдолд зээлийн хяналтыг нэг банк нь дангаараа хариуцаж болох, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу эрсдэлийн сан байгуулахыг зөвшөөрөх зэрэг заалтуудыг шинээр орууллаа. Эдгээр хууль, эрх зүйн заалтуудыг бүрэн биелүүлэх шаардлагыг банкуудад тавьж, хяналт шалгалтыг чангатган хэрэгжилтийг нь хангах ажлыг Төв банк зохион байгуулна. Мөн Банкны тухай хуульд нийцүүлэн нэгдсэн хяналт шалгалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүүгийн нэгдэл бүхий банкуудад холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн шалгалт хийх ажлыг үргэлжлүүлнэ. 3 Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах, өнөөгийн банкны нийтлэг үйлчилгээнээс гадна хөгжлийн болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг өргөжүүлэн, хөрөнгийн захын хөгжлийг дэмжинэ. Зээлийн барьцаа хөрөнгийг шуурхай худалдан борлуулж өр төлбөр барагдуулах нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, зээлдэгчдийн санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэх, зээлийн эрсдэл багасч зээлийн хүү бууруулах маш чухал хүчин зүйл гэдэг нь олон улсын нийтлэг туршлагаас харагдаж байна. Жишээ нь, Солонгост барьцаа хөрөнгийн асуудлыг 10 сарын дотор шийдвэрлэдэг бол Монголд хоѐр, гурван жил дамжиж байна. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах шийдвэрийг шүүхээр гаргуулахад хугацаа алдаж, хадгалах, хамгаалахад зардал ихсэх, хөрөнгө үнэгүйдэж зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй болох байдал үүсгэж байна. Иймд зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах явцыг түргэсгэх, үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулж өр төлбөр барагдуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгийн бүртгэлийг сайжруулснаар санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ба зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний найдвартай байдал сайжирснаар барьцаат санхүүгийн активын үнэ цэнийг илүү бодитой тооцох боломжтой болох юм. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зээл олголт нэмэгдэж, зээлийн хүү бууран, эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломжтой. Хөгжлийн банкны эрх зүйн орчин бүрдсэнээр эдийн засагт нэн шаардлагатай стратегийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг дотоодоос дайчлах, гадны эх үүсвэрүүдийг үндэсний банкаар дамжуулах, түүнчлэн эдийн засагт явж буй гадны хөрөнгө оруулалт, зээллэгийг татварын орчинд оруулах, гадаадын эх үүсвэр бүхий мөнгөний урсгалыг хяналтандаа байлгах боломж бүрдэх юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw