Чуулганы танилцуулга

32 Дээрх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилготой юм. Арваннэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн талаар: Энэ хуулийг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас, энэ үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр боллоо. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг татварын бодлогоор урамшуулж буй бодлогын асуудал юм. Арван хоёр. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын хөгжлийн шинж чанартай төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилтын хүрээнд үнийн дүнгийн хувьд их хэмжээний, аливаа нэмэлт нөхцөл, тусгай шаардлагагүй зээл, санхүүжилт буюу Засгийн газар арилжааны нөхцөлтэй зээл авах эрхийг нээх асуудлыг шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг баталлаа. Хуулийн төслүүд батлагдсанаар улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл, хөтөлбөрт Засгийн газар баталгаа гаргах боломжтой болж байна. Улсын Их Хурлын тогтоолууд: Нэг. Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Тогтоолоор төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх, уул уурхайн томоохон ордоос иргэдэд хувь эзэмшүүлэх зорилгоор давуу эрхийн хувьцааг бүх ард түмэнд эзэмшүүлэх, Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголд анхаарах зарим асуудлыг зохицуулахаар боллоо. Хоёр. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн БОХХААБХ-нд саналаа хүргүүлэв. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw