131 АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011.01.05-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2011.02.09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш дамжуулан худалдах нь хэт хавтгайрсан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хэмжээнд хүрээд байна гэж үзэн энэхүү асуудлыг цэгцлэх, зөрчил дутагдлыг нь арилгах шаардлагатай байгааг харгалзан энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Үүний дагуу Улсын Их Хурлаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011.04.30-ны өдрийг хүртэл шинээр олгохыг хориглосон бөгөөд энэ хугацаанд Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, эрдэс баялагийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгон оруулж ирэх, одоо хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд байгаа зөрчил дутагдлыг арилгах, тавигдах шаардлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулах ач холбогдолтой юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw