Чуулганы танилцуулга

84 нөхөн олгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг ЗГ-ын 2008 оны 162-р тогтоолын хавсралтанд бүр тодорхой болгоод заасан байдаг. Энэ тогтоолыг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, сум хорооны нийгмийн ажилтнууд мөрдөн ажилладаг бололтой юм. Гэтэл дунд, доод шатандаа хуулийн заалтууд бүрэн хэрэгжихгүй байна. Хуулийг зүй бус аргаар гуйвуулдаг явдал байх бий гэдгийг санамаар ч шиг бодогддог, - Зэвсэгт хүчинд 30-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 25-аас доошгүй жил алба хаасан эмэгтэй генерал, офицер, ахлагч байлдагч нар нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 75 хувиар тогтооно. Харин зэвсэгт хүчинд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа офицер, ахлагч, байлдагч нарын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 55 нас хүртэл байна гэж оруулах нь зүйтэй. Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно. Энэ заалт нь 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажил, хөдөлмөр эрхэлсэн тэтгэвэр авагчид хамаарна. /Энэ зүйлийн заалтыг 2003 оны 6-р сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн. /Энэ хоёр зүйлийн заалт дээр нэмэлт өөрчлөлт хийж цэргийн албанд татагдахаасаа өмнө улсад ажиллаж байсан жилийг нь тухайн ажилтны хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд ажилласан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,0 хувиар бодож нэмэгдэл олгох нь зүйтэй гэсэн саналыг тус тус оруулж бана. Дээрх тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдсан нөхцөлд хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн гэрээг “ажил олгогчийн санаачилгаар цуцлах” гэсэн 40 дүгээр зүйлийн 40/1/3–ажилтан эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөлд гэрээг цуцлах гэж оруулах нь зүйтэй, - “Өв залгамжлах тэтгэмж”-ийн талаар саналаа илэрхийлж байна. Өв залгамжлах тэтгэмж гээд нэр өгөөд байгаа тэтгэмж нь нэгэнт жилийн төсөвт суулгасан урьдчилан тооцолчихсон, улсын төсвөөс нэмэлт хөрөнгө оруулалт шаардахгүй зүйл юм гэж боддог. Нэг гэрт амьдарч насаараа хамтдаа байж жаргал зовлонгоо хуваалцаж явсан хоёр хөгшний хувь заяаны асуудал юм. Нэг нь хорвоогийн мөнх бусыг үзвэл үлдэж хоцорсон нэгэнд нь тэтгэврийг нь өв залгамжлуулан үлдээнэ гэсэн санаа юм. Өв залгамжлуулна гэдэг нь мэдээж хэрэг цаад утгаар оюун санааны асар их дэм өгнө гэсэн үг юм. Харин өнөөгийн нөхцөлд хэрэв өв залгамжлах тэтгэмж буй болговол төрийн хяналт хатуу байх шаардлага үүснэ. Өв залгамжлагчийн эрх ашгийг хуулиар хамгаалсан байх учиртай. Мэдээж хэрэг төрсөн хүүхэд нь гээд булаах явдал гарна. Хамгаалалттай байх ёстой. Аливаа хууль журам нь амьдралаас урган гардаг гэж учиртай, тийм учраас сөрөг, эерэг аль аль талыг сайн бодолцох учиртай, -Нийслэл хот болон бүсийн төвөөс алслагдсан нутагт цалинг бүс, хязгаарын нэмэгдэлтэй болгох. Эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх болон хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw