183 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТСИЙН ГYЙЦЭТГЭСЭН АЖЛЫН СТАТИСТИК МЭДЭЭ Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсээс хийсэн онцлох ажил, үйлчилгээ: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалт бүхий микрофоны систем, Байнгын хороодын А, В, Г заалны микрофоны системийн техник, тоног төхөөрөмж болон програм хангамжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилласан. Нэгдсэн хуралдааны дүрс бичлэгийг 80 ширхэг DVD, 54 ширхэг VHS хальсанд тус тус буулган холбогдох нэгжид шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны 650 гаруй санал хураалтын товъёог компьютерт шивж оруулан протокол хөтлөгч болон архивт хүлээлгэн өгсөн. Улсын Их Хурлыг олон нийтэд сурталчилах зорилгоор 2 аймагт мэдээллийн цахим самбар байрлуулан холбогдох мэдээллийг оруулсан. Улсын Их Хурлын цахим хуудас http://www.parliament.mn-нд 752, дотоод сүлжээний http://intra.parliament.mn-нд 940 нэгж мэдээ, мэдээллийг байршуулж, иргэдээс ирсэн асуултыг Тамгын газрын бичиг хэрэгт өгч, зарим асуултад хариултыг өгсөн. Ази Номхон Далайн Парламентын чуулганыг зохион байгуулах ажлын хүрээнд телевизор, мэдээллийн цахим самбар, орчуулгын систем, хувилан олшруулах машин байрлуулж, интернэт төв ажиллуулж, чуулганд зориулсан http://19appf.parliament.mn Англи, Монгол хэл дээрх вэб сайтыг хийж 167 мэдээ, мэдээллийг 2 хэл дээр оруулсан. Зөөврийн, сервер, ажилтнуудын компьютерийн аюулгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэн 500 гаруй хэрэглэгчдэд вирусны эсрэг програм суулган ашиглаж байна. Нийт хэрэглэгчдийг 20480kb/s хурдтай интернэтийн түрээсийн шугамаар хангаж, тасралтгүй найдвартай үйлчилгээ, хяналтын систем, статик айпи хаягаар хангах зэрэг үйлчилгээг үзүүлсэн. Компьютерын сүлжээнд шинээр сервер компьютер 1 ширхэг, тог баригч 34 ширхэгийг дотоод сүлжээний зохих свичүүд дээр байрлуулан холбож сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлсэн. Олшруулах хэсэгт Нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны 862500 гаруй дардас материалыг хувилан олшруулсан байна. Хэвлэх цехэд 38 төрлийн 34361670 төгрөгний бүтээгдэхүүн хийж гүйцэтгэсэн. Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын холбогдох ажилтнуудад iPad олгож, сервер төв байгуулахаар ажиллаж байна. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,ТЕХНИК АШИГЛАЛТЫН ХЭЛТЭС Мэдээ гаргасан: ахлах референт Г.Лхагвадорж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw