Чуулганы танилцуулга

22 өдрийн хуралдаанаар санал хурааж хэлэлцүүлэхийг түр хойшлуулсан болно. Эдгээр хуулийн төслүүдийн талаар холбогдох яамтай хамтран орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулж 2011 оны Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтсон болно. 8. Монгол улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр УИХд өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт оруулах тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн бүх шатны хэлэлцүүлгийг хийж Байнгын хорооны 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлуулсан. 9. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Кёкүшюзан Батбаяр нарын гишүүдээс санаачлан боловсруулж 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс санал хуралтаар хасагдсан. 10. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай,Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудын төслийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хэсгийг Байнгын хорооны 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргав. Байнгын хорооноос гаргасан тогтоол 1. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөлд мэргэжлийн санал дүгнэлт гаргах үүрэг бүхий судлаач, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах тухай 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоол; 2. “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоол; 3. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw