Чуулганы танилцуулга

136 7.Бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон нийслэлийн алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах; 8.Гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээний үнийн зохицуулалт хийх, хөнгөлөлтийн зөрүү болох татаасыг улсын төсөвт тусгаж, холбогдох эрчим хүчний байгууллагад олгох, Хуулийн төсөлтэй холбогдуулан Агаарын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого мөн аж ахуйн нэгж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив нь татвараас чөлөөлөгдөх нөхцөлд бүрдсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол батлагсдан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2011-2012 онд шилжих өвөл нийслэлийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд шилжих өвөл 80 хүртэл хувиар бууруулж, 2013-2014 онд шилжих өвөл нийслэлийг агаарын бохирдолгүй хот болгоно гэж хууль тогтоогчид үзсэн болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Т.Тайшир

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw