160 барьцаа хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийг тархаан хөрөнгийн зах руу шилжүүлэх зэрэг зорилт тавьж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасан инфляцийг бууруулах, макро эдийн засгийн зохистой байдлыг хангах, банкны чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь ил тод болгох зорилтууд ч санхүүгийн зуучлалыг өргөтгөх, үнэ өртгийг нь бууруулахад нэгэн адил чиглэнэ. Мөн “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай” хууль хэрэгжиж эхэлсэн нь банкны зээлийн эрх зүйн эрсдэлийг бууруулах зарим боломжийг бий болголоо. Үүнээс гадна банкны үйлчилгээний шимтгэл, хураамжийн зохистой байдалд үзлэг хийх, зээлдэгч гэрээний нөхцөлийг ойлгоогүйн улмаас өндөр үнэ төлөхөөс сэргийлэх, алслагдмал нутагт банкны үйлчилгээний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэргээр зээлийг үнэтэй болгож буй хүчин зүйлийг хянаж зохицуулахаар Монголбанк төлөвлөж байна. Банкуудын эх үүсвэрийн хугацаа богино тул зээлийн хугацааг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Энэ дарамтыг багасгахын тулд хөрөнгийн захыг хөгжүүлэн зээлийг үнэт цаасжуулах хэрэгтэй байна. “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хууль 2011 оноос хэрэгжиж эхэлснээр эх үүсвэрийн хугацааг уртасгах зарим боломж гарч буй боловч энэ нь хөрөнгийн захын хөгжлөөс хамаарч байна. Хөрөнгийн зах хөгжвөл өндөр өгөөж эрэлхийлсэн, эрсдэлээ удирдах чадвартай хөрөнгө оруулагчид (хадгаламж эзэмшигчид)-ыг үнэт цаасны зах руу татаж, өрсөлдөөнийг бий болгон хадгаламжийн хүү цаашид буурна. Зээлийг зохистой түвшнээс хэтрүүлэн олгох нь банкуудад эрсдэл хуримтлагдах үндэс болж, аж ахуйн нэгжүүд, өрхүүдийг өртүүлэн, өрийн дарамтыг ихэсгэж, хөрөнгийн үнэ өсөхөд хүргэж санхүүгийн хямралын хөрс суурийг бэлтгэдэг. Тийм учраас банкны активын бүтцэд чанарын өөрчлөлт авчрах эрсдэл багатай активын олон хэлбэрийг бий болгох, тухайлбал, Засгийн газрын үнэт цаас, өндөр зэрэглэлтэй компаниудын өрийн бичгийг нийтэд нээлттэй арилжаалдаг болмоор байна. Хөрөнгийн захын хоцрогдлын улмаас Засгийн газар төсвийн богино хугацаатай орлого, зарлагын зөрүүг Монголбанкнаас зээлж мөнгө хэвлэн нөхөж, дунд хугацаатай эх үүсвэрийг гадаад захаас хайхыг урьдал болгож байгаа нь манай санхүүгийн зах зээлийн өнөөгийн бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байна. Монголбанк төв банкны үнэт цаасыг нийтэд арилжаалах боломжийг судалж, хугацааг нь уртасгах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нь хөрөнгийн захын хөгжилд түлхэц өгөх зорилготой юм. Төсвийн богино, дунд хугацааны эх үүсвэрийн дутагдлыг дотоодын хөрөнгийн захаас санхүүжүүлэх бүх боломжийг ашиглан үнэт цаасны захын хөгжлийг тэргүүлэн удирдаж, манай санхүүгийн тогтолцоог өргөтгөхөд идэвхтэй оролцох цаг нэгэнт болоод байна. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, цаашид өөрчлөн сайжруулах хүрээнд дараахь бодлогыг баримтална:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw