Чуулганы танилцуулга

23 гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоол тус тус гарсан. 2. Хяналт, шалгалтын ажил, УИХ-ын гишүүдээс тавьсан асуулгын талаар 1.“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, 2011 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, төсөв санхүүгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоод “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны 07 дугаар тогтоол 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. 2. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяраар ахлуулан ажиллаж байна. Хэрэгжилтийн талаархи тайлан, мэдээллийг ЭБЭХЯ, БОАЖЯ-аас тухай бүр гаргуулж ажлын хэсгийн ахлагч болон Улсын Их хурлын гишүүдэд мэдээлэл болгон тараасан. Ажлын хэсгийн илтгэх хуудсыг гаргаж, ажлын хэсгийг 2010 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хуралдуулахаар бэлтгэж байна. 3. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Энхбат нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандаж асуулга тавив. 4. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандаж Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц үр дүнгийн талаар асуулга тавив. 3. Бусад ажлын талаар Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо 78 хувийн дундаж ирцтэйгээр 14 удаа хуралдаж давхардсан тоогоор 21 асуудал хэлэлцсэн байна. Энэ хугацаанд тус Байнгын хороонд иргэд, байгууллагаас 288 албан бичиг, 81 өргөдөл, гомдол ирүүлснийг тухай бүр хариуг бэлтгэж хүргүүлсэн байна. Эдгээр өргөдөл, гомдлын 43.2 хувь нь хувийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон сууцны туслалцаа хүссэн, 25.9 хувь нь сургууль, дамжаанд суралцахад төлбөр болон ажлын байраар хангахад дэмжлэг хүссэн, 10 хувь нь газрын маргаантай асуудлаар, 10 хувь нь тэтгэмж нэмэгдүүлэх, төсөлд хамруулах, шагнал урамшуулалд дэмжүүлэх зэрэг асуудлууд байв.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw