129 хэмжээний тэмдэгтийн хураамжийг тогтмол хувь хэмжээгээр хураах зэрэг асуудлуудыг тусган орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөнд нэмж тусгасан болно. 4. Тогтворжуулалтын сангийн тухай Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн орлогыг тэнцвэржүүлэн тооцож, гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дунджаар, тэнцвэржүүлэн тооцсон болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу зах зээл дээрх гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ бодит гүйцэтгэлээр төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнээс давсан тохиолдолд уг давсан хэсэгт ногдох орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулахаар заасан. Иймд гол нэр төрлийн ашигт малтмалын үнэ бодит гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн үнээс давсан тохиолдолд энэхүү давсан хэсэгт ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийгоруулна) тогтворжуулалтын санд төвлөрөх юм. Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ё.Мөнхбаатар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw