Чуулганы танилцуулга

127 - Үүнд, Улсын төсвийн 2011 оны нийт орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч, нийт зарлага 2,782.7 тэрбум төгрөгт төлөвлөгдөн улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Төсвийн төслийг дагалдан батлагдсан хуулиуд Дараах хуулийн төслүүдийг 2011 оны төсвийг дагалдуулан Улсын Их Хурлаас баталсан. Үүнд: 1. Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Эдгээр хуулиудтай холбоотойгоор төсвийн орлогод дараах өөрчлөлт орсон. Үүнд: 1. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах боломжгүй байсан тул Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэнээс сар бүр тогтмол 53.0 мянган төгрөгийн албан татвар авахаар хуульчлагдсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газар, УИХ-д танилцуулагдсан хувиараа ашигт малтмал олборлогчдын тоонд үндэслэн орон нутгийн орлого болох орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын төлөвлөгөөнд нэмж тусгасан болно. 2. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болж байгаатай холбогдуулан ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод татвар ногдуулах зорилгоор

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw