144 газарт бичил уурхайг тогтвортой эрхэлж байгаа иргэд тайван амгалан ажиллах боломжтой болж эрх ашгаа хамгаалуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргал МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, С.Оюун, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Нийгмийн зайлшгүй тулгамдсан асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг энэ хуулиар зохицуулсан болно. Хуулиар тодорхойлж өгсөн гол асуудлуудыг танилцуулъя. Үүнд: 1. 3 бүлэг, 17 зүйлтэй энэхүү хууль нь Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй. 2. Дараахь тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно: 1/ Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. 2/ Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. 3/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно. 4/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бол түүнийг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалт болон мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар онц болон дайны байдал тогтоосныг цуцалтал түдгэлзүүлэн зогсооно. 3. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. 4. Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд дараахь үндсэн зарчмыг баримтална: 1/ Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах; 2/ ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах; 3/ бодитой, ил тод байх. 5. Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw