187 Санал тоолоход цахим техникийг ашиглахтай холбоотой хуулийг сонгуулийн хуультай хамт гаргах шаардлага ч гарч байна. Эдгээр нь сонгуулийн хуулийг батлахыг хойшлуулахад хүргэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулган ажлын 91 хоног чуулж, 150 гаруй хууль, тогтоол батлан гаргасан дүнтэйгээр өндөрлөж байна. Намрын чуулганаар хэлэлцэж эхлэсэн боловч, бэлтгэл нь гүйцэт хангагдаагүй Хөдөлмөр эрхлэлтийн, Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулиудыг ирэх хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн чуулганы явцад зарим түүхэн үйл явдал тохиосон юм. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж, хүндэтгэлийн хуралдаан хийж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн ярилцлаа. Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы ээлжит уулзалт манай эх орны нийслэлд анх удаа боллоо. Дэлхийн 19 орны 250 гаруй төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээг бид амжилттай зохион байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд Монгол Улс, Монгол Улсын Их Хурлын нэр хүндийг өргөсөн, гишүүн орнуудын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон юм. Уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь найрамдлын бүлгүүд чармайлт гарган ажиллах нь олон улсын энэ чуулга уулзалтын ач холбогдлыг улам ч өргөх болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw