89 ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛСЫН ИХ ХУРАЛ 5.1. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ 1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 10 дугаар сарын 5-наас 10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Финлянд Улс, Данийн Вант Улсад хийсэн Төрийн айлчлалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Мөнх-Очир нар орж айлчлав. 2. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ж.Батсуурь, Д.Зоригт нар Австрали Улсад 2010 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохиогдсон “Ашигт малтмалын тухай хуулийн үнэлэлт” сэдэвт танилцах аялалд оролцов. 3. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2010 оны 10 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохиогдсон Төв Азийн парламентчдын 6 дугаар семинарт оролцов. 4. Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, О.Чулуунбат, Ц.Батбаяр нар 2010 оны 11 дүгээр сарын 6-наас 13-ны өдрүүдэд Цөмийн энергийн хуулийн талаархи төрийн зохицуулалтын туршлага судлах ажлаар АНУ, Канад Улсад явав. 5. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 11 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн Төрийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, тус бүлгийн орлогч дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Кёкүшюзан Батбаяр нар орж айлчлав. 6. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 08наас 14-ний өдрүүдэд БНЭУ-д, 12 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийв. 7. ХБНГУ-ын Засгийн газар, Бундестагийн урилгаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 12-ноос 19-ний өдрүүдэд ХБНГУд “Байгаль орчин, нийгэмд ээлтэй уул уурхайн бодлого” сэдэвт танилцах айлчлалд оролцов. 5.2. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ - Монгол Улсын Их Хурлын урилгаар Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулган Улаанбаатар хотноо 2011 оны 1 дүгээр сарын 23наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. АНДПЧ-ны гишүүн 18 орны 265 төлөөлөгч болон ажиглагч хоёр орноос төлөөлөгчид ээлжит чуулганд оролцов. - 2011 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагт Төрийн ордны Б танхимд АНДП-ын 19 дүгээр чуулганы Гүйцэтгэх Хороо хуралдлаа. Хуралд Гүйцэтгэх хорооны гишүүн Австрали /Фижи Улсыг төлөөлөн/, Канад, БНХАУ, Чили, Индонези,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw