Чуулганы танилцуулга

93 МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМ Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ: Улсын Их Хурлын дэд дарга Н. Энхболд тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 10 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд ШХУ-ын Женев хотноо зохиогдсон ОУПХ-ны 123 дугаар Ассамблейд оролцов. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ: Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум дахь ОросМонголын парламентын бүлгийн дарга В.Г.Малеев тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхав. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ: 1. УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, УИХ-ын Тамгын газрын Санхүү аж ахуй, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Жанчивдорж нар 2010 оны 10 дугаар сарын 16наас 23-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон “Хууль тогтоох засаглалын байгууллагын төсвийн дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэх” нь сэдэвт сургалтанд оролцлоо. 2. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 11 дүгээр сарын 3-наас 9-ний өдрүүдэд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын урилгаар айлчлав. 3. УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэн, Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Н.Тунгалаг нар 2010 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон Хууль тогтоох засаглалын байгууллагын Байнгын хороодын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалтанд оролцлоо. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС Мэдээ гаргасан: ГХХАХ-ийн шинжээч О.Гэрэлхүү

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw