185 Энэ бүхнээс үзэхэд 2011 оны төсвийг хүний хөгжил, иргэнийхээ төлөө зориулагдсан гэж хэлж болно. Энэ онд 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь урьд хожид байгаагүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ гэсэн үг. Хөгжлийн шинэ шат, ирээдүйн сайнаар төлөвших эдийн засгийн үндэс ингэж нөхцөлдлөө. Төсвийн хөрөнгө оруулалт нь хувийн хэвшлийнхэнд төрөөс өгч буй захиалга, бас сайхан боломж юм. Гагцхүү зөв, үр дүнтэй зарцуулахад Засгийн газар, түүний байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаар, төсвийн хяналтыг чангатгаж, инфляци, үнийн хөөрөгдөл гаргахгүйгээр ажиллах шаардлагатай. Мөн ард, иргэд хуримтлалаа нэмэгдүүлэх, ажлын байр буй болгох тодорхой зорилтын дор санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Төсвийн зорилт нь мөнгөний бодлоготойгоо харилцан нягт уялдаатай нөхцөлд л үр дүнд хүрнэ. Энд Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэе. Дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх нь огт бэрхшээлгүй зүйл биш ээ. Өнгөрсөн онд үнэ ханшийг 36 хувьд хүрч өснө гэж зарим хүмүүс ярьж, бичиж байсан. Гэвч бодит байдал дээр 10 орчим хувьтай гарсан. Одоо ч гэсэн үнэ, ханш өснө гэж төрийн бодлогыг гуйвуулсан, ард иргэдэд эргэлзээ төрүүлж, хүлээлт бий болгосон мэдээллийг зарим байгууллагын зүгээс гадаадын байгууллагатай хамтран хийж байгаад харамсаж байна. Үүнд нь төрийн захиргааны зарим албан хаагчид оролцож, бодлого шийдвэрийг хэрэгжүүлхийн оронд элдэв тайлбар хийж “эвэр хошуулж” байх нь нэн зохисгүй, ёс зүйгүй үйлдэл юм. Манай улс дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг харин ч өөртөө ашигтайгаар гэтлэн давж байна. Нэгд, бид санхүүгийн чадавхи, бэл бэлчингээ нэмэгдүүлж чадлаа. Гадаад валютын нөөц 2,1 тэрбум долларт хүрлээ. Төгрөгт итгэх олны итгэл ч сэргэсэн байна. Иргэд, байгууллагын мөнгөн хадгаламж 2010 онд нэг их наяд шахам төгрөгөөр өсчээ. Арилжааны банкнуудын зээл олгох чадавхи нэмэгдлээ. Үүнээс үүдэн Улсын Их Хурал төсвийн алдагдлыг дотоодын эх үүсвэрээс нөхөхөөр Засгийн газарт чиглэл гарган өгсөн. Хоёрт, эдийн засгийн цаашдын өсөлтийг хангаж, хурдцыг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Ийм болохоор энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувиас доошгүй байхаар төлөвлөлөө. Энэ зорилт инфляцийг 10 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөлд хэрэгжих ёстой юм. Гуравт, бид нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх нөхцлийг ханган бүрдүүллээ. Үүнийг миний дээр хэлсэн баримтууд бэлхнээ харуулж байна. Эдүгээ та бидний өмнө бодлогын түвшинд нухацтай авч үзэхүйц, сэтгэл зовоосон, болгоомжлол төрүүлэхүйц хоёр үндсэн асуудал байна гэж үзэж байна: Юуны өмнө, хүнсний хомсдол гарахаас урьдчилан сэргийлэх, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн ардаа хангах асуудал. Чухам ийм болохоор хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үүднээс бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн, үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, жимс зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг Улсын Их хурал гаргалаа. Өөр нэг асуудал нь, биднийг хүрээлэн буй байгаль орчныг доройтуулж, бохирдуулахгүй байх, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалах явдал юм. Энэ талаар Засгийн газрын санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлт,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw