40 2.3. Улсын Их Хурлын Дэд хороодын үйл ажиллагааны талаархи мэдээлэл Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нутгийн удирдлагын дэд хороо 1, Тусгай хяналтын дэд хороо 4, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 1, Хүний эрхийн дэд хороо 1, Ёс зүйн дэд хороо 1 удаа тус тус хуралдлаа. Дэд хороод нийт 8 удаа хуралдаж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл 7, хяналт шалгалтын асуудал 3, илтгэл, мэдээлэл 1, нийт 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 60.0-100,0 хувийн ирцтэйгээр, нийт 10 цаг 45 минут хуралдсан байна. Дэд хороод 2 санал дүгнэлт, 2 тогтоол гаргаж, гишүүд 31 санал гаргажээ. Дэд хороодын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд нийт 4 удаа хуралдсан байна. Үүнд: Ёс зүйн дэд хороо: Ёс зүйн дэд хороонд иргэд, байгууллагуудаас ирсэн 3 бичиг, өргөдөл гомдлыг судлан, хариуг төлөвлөж явуулсан. “Үндэсний соёмбо хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Лхагважаваас УИХын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын гадаадад ёслолын арга хэмжээнд оролцох болсон шалтгааныг тодруулах, энэ нь төрийн өндөр албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гэж үзэж арга хэмжээ авхуулах, улмаар албан тушаалаас нь огцруулах санал тавьсаны дагуу холбогдох хууль, журмын талаар лавлагаа гаргаж, Тайлбар бэлтгэн дэд хорооны хурлаар хэлэлцүүлсэн. Нутгийн удирдлагын дэд хороо: Дэд хорооны дарга 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн дэд захирал хатагтай Аша Гош тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахад ярианы материалыг боловсруулан, уулзалтыг зохион байгууллаа. Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, Конрад-Аденауэрын Сан, Дорноговь аймгийн ИТХ хамтран 2010 оны 9 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Сайншанд хотод “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр Үндэсний зөвлөлгөөн зохион байгуулахад оролцов. Дэд хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 3 удаа хуралдан /Сангийн яамны ажлын хэсэгтэй хамтран/ Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийн зохицуулалтын асуудлаар санал боловсруулан дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw