Чуулганы танилцуулга

7 Түүнчлэн орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг орон нутагт нь олгох зорилгоор орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байх, уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байх зэргээр холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг орууллаа. 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 627.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 48.2 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан, дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 15.7 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухааны, 11.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулахаар төлөвлөв. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс тулгуур, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуульт байгуулал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлсэн улсын гол хуулийнхаа тогтвортой байдлыг хамгаалан хангах, нийгмийн зайлшгүй тулгамдсан асуудлаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулиа дээдэлж, түүний Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэл заалтыг гуйвалтгүй баримталж зөв хэрэглэх нарийвчилсан журмыг тогтоон зохицуулсан болно. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч хүн амын эрүүл мэнд, удмын санд аюул занал учруулж байна гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хойшлуулшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах үүднээс Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталлаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар хуульд заасан шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2011-2012 онд шилжих өвөл нийслэлийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд шилжих

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw