Чуулганы танилцуулга

148 Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож байхаар тусгасан. Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь ургамал ашигласны төлбөрийг тооцох үндсэн үзүүлэлт болно. Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар ургамал ашигласны төлбөрийг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцон авахаар тогтоосон нь уг төлбөрөөр тухайн ургамлын төрөл, зүйлийг хамгаалах, нөхөн тарималжуулах ажиллагааны санхүүжүүлтийг тодорхой хэмжээгээр дэмжих болно. Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмсэнээр байгалиас зохих зөвшөөрөлгүйгээр ургамал түүж бэлтэх, улмаар ургамлын төрөл, зүйлийг багасгах, устгах, байгальтай зүй бусаар харьцах асуудалтай тэмцэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ш.Хишигсүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw