Чуулганы танилцуулга

77 “Парламентын хэлэлцүүлэг” нэвтрүүлгээр УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслийн хэлэлцүүлэг, шууд ярилцлага явуулж байна. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааны тойм, үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлж, зочны цагаар УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүсийг оролцуулан шууд ярилцлага зохион байгуулж байна. МҮОНТ-ийн “Ярилцья” хөтөлбөрт УИХ-аар батлагдсан болон хэлэлцэж буй хуулийн талаар шууд ярилцлага хийж байна. Мөн ТВ-5, ТВ-9, УБТВ, С-1, ТВ-8 зэрэг чөлөөт телевизийн тодорхой хөтөлбөрт УИХ-аар батлагдсан болон хэлэлцэж буй хуулийн талаар шууд ярилцлага, цаг үеийн асуудлаар тодруулга, ярилцлага хийгдэж байна. Хууль сурталчлах өдөрлөгийг батлагдсан хуваарийн дагуу холбогдох аймгийн удирдлага, сурталчилгааны төвтэй хамтран хийхээр бэлтгэл ажлыг ханган, цаг хугацаанд нь зохион байгуулахаар төлөвлөж байна. Тайлангийн хугацаанд УИХ-ын чуулган, Төрийн ордонтой нийт 7936 иргэн танилцсаны зэрэгцээ УИХ, УИХ-ын Тамгын газар, Төрийн ордны танилцуулгыг УИХ-ын гишүүдийн тойргийн болон Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаа иргэд, сонгогчид, гадаадын зочид төлөөлөгчдөд тараах ажлыг хийж гүйцэтгэж байна. Сурталчилгааны төвийн ажилтай тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд танилцаж, гишүүд, туслахуудаар дамжуулан сурталчилгааны материал, гарын авлагыг тухай бүр хүргүүлж ажиллав. Тайлангийн хугацаанд ”Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 18 дугаарыг бэлтгэн гаргав. Мөн энэ хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн тоймыг вэб хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэв. Мэдээ гаргасан: Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Б.Янжинлхам

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw