Чуулганы танилцуулга

10 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулсан бөгөөд ингэхдээ аж ахуй эрхлэгчдэд, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын аливаа дарамт үүсгэхгүй байх, иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй байх, өрсөлдөөнийг дэмжих зарчмыг баримталсан. Төрийн үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс авдаг хураамжийг энэ хуулиар ил тод, тодорхой болгож, тэмдэгтийн хураамжийн хэлбэрээр Засгийн газар, түүний харьяа байгууллагууд аливаа төрлийн хураамж тогтоохгүй байх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгөв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулиар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал батлан гаргалаа. Хуульд заасны дагуу Улаанбаатар хотод захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байх юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг баталсан болно. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бичил уурхайн ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулахаар өөрчлөлт оруулав. Үүний дагуу Засгийн газраас батлан гаргах журамд нэг сумын нутагт 10 хүртэлх нөхөрлөл үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг нөхөрлөлд олгох газар нь 5 га хүртэл байх, гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулж, гэрээгээ биелүүлсэн нөхцөлд нэг нэг жилээр сунгаж байхаар болов. Мөн бичил уурхайд 18 нас хүрээгүй иргэн, жирэмсэн эмэгтэйг ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зөрчих, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглахыг тус тус хориглов. Бичил уурхай эрхлэх газрыг сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бөгөөд зөвшөөрсөн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар олгох бөгөөд бичил уурхай эрхлэгч нь Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw