Чуулганы танилцуулга

143 ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас бичил уурхайгаас ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулахаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг багцаар нь Улсын Их Хуралд 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус хэлэлцэн баталлаа. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхээр 2002 оноос хойш Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс удаа дараа холбогдох хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан боловч мөнгөн ус болон цианит натри, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх болон далд уурхай, үндсэн ордыг ашиглах, хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангах зэрэг маш олон ээдрээтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсан юм. Засгийн газраас хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг 2008 оны 72 дугаар тогтоолоор баталсан нь тодорхой хэмжээнд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц гарсан болох нь энэхүү журмын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээнээс харагдсан байна. Иймээс Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэсэн заалтыг “журмаар зохицуулах бөгөөд журмыг Засгийн газар батална” гэсэн өөрчлөлтийг оруулсан. Үүний дагуу Засгийн газраас батлан гаргах журмын төслөөр нэг сумын нутагт 10 хүртэлх нөхөрлөл үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг нөхөрлөлд олгох газар нь 5 га хүртэл байх, гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулж, гэрээгээ биелүүлсэн нөхцөлд нэг нэг жилээр сунгаж байхаар тус тус тусгалаа. Мөн бичил уурхайд 18 нас хүрээгүй иргэн, жирэмсэн эмэгтэйг ажиллуулах, хөдөлмөр аюулгүйн ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зөрчих, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглахыг хориглохоор тусгасан. Бичил уурхай эрхлэх газрыг сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийн дагуу геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бөгөөд зөвшөөрсөн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар олгох бөгөөд бичил уурхай эрхлэгч нь Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 53000 төгрөгийн татварыг сар бүр төлж байхаар хуульчиллаа. Ингэж бичил уурхайг ямар газарт эрхэлж болохыг тодорхой хуульчилж өгсөнөөр зөвшөөрөлгүйгээр хүссэн газартаа байгаль орчинг бохирдуулж байгаатай тэмцэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд мөн татвараа төлсөн, зөвшөөрсөн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw