Чуулганы танилцуулга

158 ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2011 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Улсын Их Хурал 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа баталлаа. Мөнгөний бодлого нь: макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэгдэх юм. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд баримтлах бодлогын тухайд дараахь бодлогыг баримтална: 1, Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх бодлого баримтална. Нийгмийн амьжиргааг дээшлүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, дотоод эрэлтийн багтаамжийг нэмэх боломжийг илүү сайн бүрдүүлэх зорилгоор эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг бодлогын зорилт болгон дэвшүүлсэн. Эдийн засгийн өсөлт хэлбэлзэл ихтэй байвал нийгмийн амьжиргааны түвшин тууштай дээшлэх нөхцөл бүрдэхгүй. Иймээс Монголбанк мөнгөний бодлогоор эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийн далайцыг бууруулж дунд хугацаанд тогтвортой, харьцангуй өндөр өсөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Ирэх 2011 онд олборлох үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын өсөлтийг дагаад эдийн засгийн хүчин чадал нэмэгдэнэ. Энэ өсөлтийг хангах хэмжээнд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм. 2, Эдийн засгийг хямралд өртөмтгий эмзэг байдалд хүргэхгүй байх, хямралыг сөрөх чадавхийг бий болгох зорилгоор макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын эрүүл, зохистой байдлын шинжилгээг хийж, төрийн мөнгөний бодлогод тусган хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас дэлхий нийтээр авч буй гол сургамж нь банк, санхүүгийн байгууллагуудад тавигдаж байсан микро-зохистой байдлын шалгуурууд нь гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийг сөрөх хангалттай хөрөнгө, төлбөрийн чадварыг бий болгож чадахгүй, харин ч санхүүгийн зах зээлд хуримтлагдаж, тогтворгүй байдал үүсгэсэн болж байна. Ихэнх Төв банк санхүүгийн системийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, хямралыг сөрөх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн макрозохистой байдлын шинжилгээг хөгжүүлж эхлээд байна. Макро-зохистой байдлын шинжилгээ нь санхүүгийн зах зээл, түүний хэрэгсэл болон түүнд оролцогчдын талаарх тоон мэдээлэл, эдийн засаг, санхүүгийн ерөнхий төлөвийг илэрхийлэх макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглан стресс тест, нөлөөллийн шинжилгээг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw