30 2012 оны Улсын Их Хурлын сонгууль болохоос өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх суурь жил гэдэг үүднээсээ төсвийн зарлага нэлээд томорсон байгаа нь урд жилүүдийн төсвөөс онцлох төсөв болсон. Тав. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь хэсгээр зохицуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс 0.6 хувийн албан татвар тооцож ногдуулдаг байсныг өөрчилж, эд хөрөнгийн байршилт, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1 хувь байх энэ хэмжээнд орон нутгийн ИТХ тогтоох эрхийг хуульчилж өглөө. Зургаа. Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Энэ хууль батлагдсанаар Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтоодог зарим татварын төрлийг нэмэхээр боллоо. Тухайлбал, рашааны нөөц ашигласны төлбөр болон байгалийн ургамал ашигласны төлбөрийг орон нутаг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтоодог байсныг өөрчлөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, нийслэл хотын албан татвар гэсэн татварын төрлүүдийг нэмэхээр эрх зүйн зохицуулалт хийв. Долоо. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Орон нутгийн бие даасан байдлыг хангах зорилгоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зам засварын хөрөнгө оруулалтын бодлого, хил гаалийн ачаалал, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэгтэй уялдуулан тогтоож байх зарчмын үүднээс уг хуулийг баталсан. Ачааны автомашинаас татвар авахдаа ангилал нь 10тн-оос дээш даацтай гэж байсныг уул уурхайн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан энэ ангилалыг 100 тн-оос дээш даацтай хүртэлх болгон 10 ангилал нэмж баталлаа. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогоор ирэх 2011 онд 10.8 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсөвт төвлөрөх тооцоотой байгаа бөгөөд энэ хууль батлагдсанаар 8.0 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөхөөр боллоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw