Чуулганы танилцуулга

3 Бүс нутгууд дахь үйлдвэрлэлийн парк, Сайншанд, Дорнод нутгийн үүц болсон газрын тос, уран, цайр, тугалга, алт, Говийн бүсийн зэс, нүүрс зэрэг баялагыг эргэлтэд оруулж үйлдвэрийн цогцолборуудыг нэн даруй эхлүүлнэ гэж бид Засгийн газартаа ихээхэн найдаж байдаг аа. Засгийн газар өргөн цар хүрээтэй ийм хөтөлбөр, төсөл, бодлогуудыг Улсын Их Хурлаар батлуулсан юм. Хөгжил дэвшилд мэдэгдэхүйц ахиц авчрах стратегийн бүтээн байгуулалтыг аль болох Монголын бизнес эрхлэгчид, иргэдэд өгөөжтэй байлгах нь нэн чухал. Ингэснээр эх орны хувийн хэвшлийнхний чадавхи улам хүчирхэгжинэ. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн болон Засгийн газрын байгууллагуудын хамтын нэгдмэл үйл ажиллагаа нэн чухал байна. Газар, байгалийн баялаг, эх орон, ажил үйлсийнхээ жинхэнэ эзэн нь байя, өөрсдөө хийж бүтээе, ажиллая, ирээдүй байна гэсэн иргэд, иргэний нийгмийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж байна. Монголчууд та бидний мэргэн ухаан, ур чадвар, ажилд хандах хандлага онцгой ач холбогдолтой бөгөөд чухамдаа бүх зүйл өөрсдөөс маань шалтгаалахаар байна. Монголын мал аж ахуй биднийг үеийн үед тэжээж байх эдийн засгийн үндсэн салбарын нэг хэвээр байх болно. Мал аж ахуй, түүнийг баримжаалан хөгждөг хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар, газар тариалан, орон нутгийн хийгээд өрхийн үйлдвэрлэл, ардын урлал, оёдол, фермерийн аж ахуй, аялал жуулчлал Улсын Их Хурлын анхааралд байх болно. Эдгээр салбарт манай орны ажлын чадвартай хүний 80-аад хувь ажиллаж, амьдарч байна. Ажлын байр бий болгох үндэс нь орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах явдал гэж үзээд сүүлийн хоёр жил дараалан жил бүр 30 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахаар хуульчилсан. Зөвхөн аймгийн төвөөр хязгаарлалгүй сумдад ажлын байр, хөгжлийг дэмжих сан бий болгохоор Улсын Их Хурлын гишүүд санаачлага гаргах боллоо. Монголд гурван хүн тутмын нэг нь эрдэмд суралцан оюуны салбарт хүчээ сорьж байна. Жил бүр 50 мянга гаруй зургаан настай хүүхдүүд сургуульд орох болов. Боловсрол, мэдлэгт зарах хөрөнгө хагас их наядад хүрэх болсон нь урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлт. Оюунлаг Монгол болохын тулд ирээдүйнхээ төлөө ийнхүү ажиллаж байгаагаараа бид бахархах ёстой. 165 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж, 45 мянган мэргэжилтэй ажилтныг улсын шууд зардлаар сургаж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг эндээс эхэлж байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа байх аа. Цалин, тэтгэврийг 30 хувь нэмэх нь нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн хөнгөвчилж байгаа болохоос нийгмийн томоохон бэрхшээл болсон ажилгүйдэл, ядуу зүдүү байдлыг гэтэлж байгаа хэрэг хараахан биш гэдэг нь ойлгомжтой. Сонгогчдод амласан 1,5 сая төгрөгийг 2012 оны эхний хагас жилд буюу сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд өгч дууссан байхаар тооцон, 2011 оны төсвөөр энэ асуудлыг үндсэнд нь шийдвэрлэх боломжийг хангах хэрэгтэй байна. Эрхэм гишүүдээ! Багагүй хүндрэл бэрхшээлтэй хэдий ч энэ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw