33 тогтоолын төсөлд “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2011 онд бууруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан 2011 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалтыг нэмэх саналыг Байнгын хорооноос оруулж батлууллаа. Дараахь олон улсын гэрээ, конвенцийг Байнгын хороогоор зөвшилцөж, гаргасан санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүллээ. Үүнд: -Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хоёрдугаар үе шатны зээлийн хэлэлцээрийн төсөл; -Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”- ийн хүрээнд олгох нэмлэт зээлийн хэлэлцээрийн төсөл; -Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл; -НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл”- ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл; -Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаарх зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ зууны боловсрол, цахим эрүүл мэнд төсөл болон бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах” төсөл; -Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл. 2. Зохион байгуулсан хурал, зөвлөлгөөн, семинар 1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам хамтран төсвийн зарлага, хариуцлага, гүйцэтгэлтэй холбогдуулан “Төсвийн зарлагад тавих Парламентын хяналт” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулж төсвийн зарлагыг бууруулах, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах чиглэлээр Санхүү, эдийн засгийн бодлогын судалгааны төвийн тэргүүн доктор, профессор Л.Энхтайван, Удирдлагын академийн ахлах багш, доктор Б.Баясгалан, Удирдлагын академийн багш, доктор Н.Бурмаа нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw