Чуулганы танилцуулга

76 МҮОНРТ, “Сансар Каб” телевизээр шууд нэвтрүүлсний зэрэгцээ дээрх чуулган, хуралдааныг нээж УИХ-ын даргын хэлсэн үгийг өдөр тутмын 5 сонинд бүрэн эхээр нь нийтлүүлж бусад сонин сайт,чөлөөт телевизүүдээр дамжуулан олон нийтэд хүргэлээ. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ой, АНДП-ын 19 дүгээр чуулган, тэдгээрийн хүрээнд болсон бусад арга хэмжээг сонин хэвлэл, телевиз, мэдээллийн сайтаар тухай бүрт нь өргөн сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулав. Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойд зориулж “Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент 1990-2010 он” товхимол, Парламентын сэтгүүлчдийн уран бүтээлээр “Төрийн түүхийг үл тасламуй” эмхтгэл, “Монгол Улсын парламент”, “Үзэсгэлэн төгс Монгол орон” гэрэл зургийн хос альбом бэлтгэж хэвлүүлсэн бөгөөд Парламентын үйл ажиллагааны талаар 7 бүлэг бүхий баримтат кино бэлтгэн МҮОНТ болон бусад чөлөөт телевизүүдээр дамжуулан олон нийтийн хүртээл болгосон. Өдөр тутмын 5 сонин болон бусад 5 сонинд нийт 29 удаа парламентын ойд зориулсан нүүр бэлтгэн гаргав. Парламентын гэрэл зурагчдын бүтээлээр 800 гаруй ховор, түүхэн гэрэл зургийг агуулсан үзэсгэлэн гаргаж, ойн үеэр олон нийтэд дэлгэн үзүүлэв. Уг үзэсгэлэнг Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран зохион байгуулж үзэсгэлэнгийн талаар Эх орон телевизийн “Эх орны сан хөмрөг” нэвтрүүлгээр 40 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн бөгөөд АИХ, Улсын бага хурлаас эхлэн ажилласан үе үеийн парламентчдыг гэрэл зурагнаа буулгасан энэхүү гэрэл зургуудыг УИХ-ын Тамгын газрын архивт хүлээлгэн өгч, архивын сан хөмрөгийг арвижуулахад нэмэр хандив болгов. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ой тохиосон жил, мөн хоёр дахь арван жилийнхээ түүхийг үдэж байгаа парламентын сэтгүүлчиддээ зориулан “Төрийн түүхийн өртөөлөгчид” нэртэй 40 минутын нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТ болон бусад чөлөөт телевизүүдээр цацаж олон нийтийн хүртээл болгосны зэрэгцээ news.mn сайтад байршуулав. Тайлангийн хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гишүүд малын хулгайтай тэмцэх, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Улаанбаатар хотод баригдаж байгаа автозам, гүүрийн барилгын ажлын явцтай танилцах, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж олон нийтэд хүргэлээ. УИХ-д долоо хоног бүр мэдээлдэг Засгийн газрын мэдээллийн цаг, УИХ-ын гишүүдээс холбогдох яамдын сайдад тавьсан асуулгын хариуг “Сансар”КаТВ, үндэсний радио шууд дамжуулан олон нийтэд хүргэж байна. Батлагдан гарч байгаа хуулийг сурталчлах чиглэлээр парламентын сэтгүүлчдээр дамжуулан УИХ-ын гишүүдийг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцуулах ажлыг тогтмол зохион байгуулж МҮОНРТ, Ийгл, УБТВ, ТВ-9, ТВ-5, С-1 зэрэг чөлөөт телевизүүдээр гишүүдийг тухайн сэдвээр ярилцлагад оруулах ажлыг зохион байгуулж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw