15 арга хэмжээ”, “Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаархи мэдээллийг тус тус хийж, Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгчээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Батсуурь, Г.Баярсайхан, Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, Г.Батхүү, Ч.Улаан нарын тавьсан асуулгад Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хариулж, тайлбар өгсөн байна. Тус алба нь Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы 37 удаагийн нэгдсэн хуралдааны явцад 312 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 2521 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг соронзон бичлэгээс буулгаж хэвлэн, 2705 хуудас холбогдох баримт бичгийн хамт нийт 5538 хуудас материалыг заавар журмын дагуу архивт хүлээлгэн өгсөн. ЧУУЛГАН, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw