Чуулганы танилцуулга

1 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2019.10.01-2020.01.31/ УЛААНБААТАР ХОТ 2020 ОН

2 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг .................................................... 7 НЭГ. Улсын Их Хурлын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ................................................................................. 10 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 2.1. Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны талаарх мэдээлэл .................................. 12 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ....................... 13 2.3. Дэд болон түр хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл ........................................................ 39 2.4. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл .......................................................................... 41 ГУРАВ. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа 3.1. Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ..................................................................... 42 3.2. Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ............................ 43 3.3. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл ................................................ 43 3.4. Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ............................... 44 3.5. Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт ................................................. 44 3.6. Төсвийн хяналт, шинжилгээ ...................................................................... 45 ДӨРӨВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа 4.1. Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ........................................................................... 57 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ................................................. 59 4.3. Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ ................................. 60 4.4. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа ............................................... 62 ТАВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 5.1. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ........................................................ 64 5.2. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ........................................................ 64 ЗУРГАА. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ....................................... 69 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд .......................... 76 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................. 80

3 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Өмгөөллийн тухай хуулийн танилцуулга ....................................................... 80 2. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн танилцуулга ......................................... 81 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн танилцуулга ............. 83 4. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ....................................................... 85 5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын танилцуулга ........................................................... 87 6. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга................... 88 7. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ............................... 89 8. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга ....................................................................................................... 90 9. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн танилцуулга ................................ 92 10. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын танилцуулга ............................................ 92 11. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ....................................................................................................... 93 12. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ........................................................................................................ 95 13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ............................................................................. 96 14. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын танилцуулга ....................................................................................................... 97 15. “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................... 98 16. “Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................... 98 17. “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................... 100 18. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................... 101 19. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................................................................................... 102 20. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................... 102

4 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 21. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ...................... 103 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулиудын танилцуулга .......................... 105 2. Засгийн газрын тусгай сангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулиудын танилцуулга ............................................. 113 3. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын танилцуулга ....................................................................................................... 115 4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ............................................. 116 5. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ........................................ 117 6. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................................ 119 7. “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................... 122 8. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ....................................................................................................... 122 В) Эдийн засгийн чиглэлээр 1. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга .............................................................................. 123 2. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ..................... 124 3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ............. 125 Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон холбогдох бусад хуулийн танилцуулга ........... 126 2. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга ....................................................................................................... 128 3. Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ................................................................................ 129 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр 1. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................... 130

5 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Е) Аюулгүй байдал, олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр 1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга ..................................................................................... 131 2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга .............. 132 3. “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........................................ 133 4. “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ............................... 134 5. Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн танилцуулга .................... 134 6. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах хуулийн танилцуулга ......................... 135 7. “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга .................. 136 8. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ......................................................................................... 137 9. “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ....................................................................................................... 137 10. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........... 138 11. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ............................................................... 139 12. “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ....................................................................................................... 140 13. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ......................................................................................... 142 14. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ....................................................................................................... 143 15. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ....................................................................................................... 144 16. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ................................................................ 144 17. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ................................................................ 145

6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 18. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ................................ 146 19. “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ...................... 147 20. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ................................................................ 149 21. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........................................................................................................ 150 22. Арабын Нэгдсэн Эмират Улсад “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга........... 151 23. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .................................................................................. 152 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ................................. 153 Хавсралт 5. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ................ 179 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын 2019 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг .................................................... 181 Товчилсон үгийн жагсаалт .............................................................................................. 185

7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол Улсын Их Хурал 2019 оны намрын ээлжит чуулганаа хийхээр хуран цуглаад байна. Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан 7 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө 2 ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын нэг л чуулган бий. Тиймээс өнгөрсөн 3 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухлыг хойшлуулалгүй хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байна. Тэр хэрээр Улсын Их Хурлын намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллахаар байна. Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ. Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэн баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсэн ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна. Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг Улсын Их Хуралд суудалтай Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална. Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна. Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.

8 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатай. Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч дунд хугацаанд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэх, голлох түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл бий. Иймд төсвийн сахилга батыг чанд баримтлах, өрийн дарамтыг багасгах, улмаар гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Улс орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн чухал хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, бэлэн болсныг нь хугацаа алдалгүй өргөн барьж, хэлэлцүүлж батлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Боловсролын тухай багц хууль зэргийг энд нэрлэж болно. Өнгөрсөн 5 дугаар сард Шинжлэх ухааны академийн болон их сургуулиудын эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдийн ажилтай танилцахад инновац болох боломжтой судалгааны ажлууд, бодитой бүтээлүүд цөөнгүй байсан. Манайд инновацийг дэмжих экосистемийг бий болгох асуудал тулгамдаж байгаа нь харагдсан. Ийм эко-системийг бий болгохын тулд Инновацийн тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах цаг болсон. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт хугацааны стратегийн төлөвлөлт болох “Алсын хараа-2050”-ыг санаачлан боловсруулж байгаа. Энэ баримт бичиг улс орны тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох тул Улсын Их Хурал нухацтай хандах ёстойг дурдаж хэлье. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын менежмент, үйл ажиллагааг цэгцэлж олон нийт, мэргэжлийн хүмүүсийн бухимдал, шүүмжлэлд хариу өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нухацтай хэлэлцэж, нийт сангуудын хяналт-хариуцлага, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах, шаардлагагүй зарим сангуудыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах ёстой гэж үзэж байна. Хардлага дагуулсан, хаалттай, хяналтгүй сангуудын үйл ажиллагааг зогсоож, мэдээлэл нь нийтэд нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очдог болгоё. Энэ бол нийгмийн шаардлага юм. Намрын чуулганаар Сонгуулийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд эдгээр хууль онцгой чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна. Сонгуулийн хуулиудыг хэлэлцэн батлахдаа харьяалагддаг намынхаа ялалт, өөрийнхөө сонгогдох боломжийг харж биш, нийт монголчуудын эрх ашиг, ирээдүйн хувь заяаг эрхэм болгож хандахыг нийт гишүүддээ уриалъя. Энэ удаагийн чуулганаар нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэхтэй холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэрлэж болно.

9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төвлөрлийг багасгах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн болон удирдлагын эрх хэмжээг зохистой түвшинд олгох зэрэг эдгээр хуулиудын агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл билээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах илэрхийлэл нь эдгээр хуулиудад тусгалаа олно гэдгийг бодолцож, хянуур хариуцлагатай хандах ёстой юм. Эрхэм гишүүд ээ, Энэ намрын чуулган авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, хууль зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах болно. Энэ зорилгоор Авлигын тухай болон Эрүүгийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулна. Авлигын хэрэг нь их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг учраас гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход бүх нийтийн оролцоо чухал юм. Энэ төрлийн хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэлтэй байдаг. Ийм учраас зарим улс орнуудын жишгээр авлига, албан тушаалын хууль бус үйлдлийг мэдээллэгчийг урамшуулах зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж байна. Түүнчлэн, далд үйлдлүүдийг нийтэд илчлэгч шүгэл үлээгч-мэдээлэгчийг хамгаалах бие даасан хуультай болох нь зүйтэй гэж хуулийн байгууллагууд үзэж байгаа. Ингэснээр Авлигын эсрэг олон улсын конвенц, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заагдсан зорилтууд биелэгдэх боломж бүрдэж, авлигатай хийх тэмцэл хүчтэй болно. Монгол Улсын Засгийн газраас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь манай улс саарал жагсаалтад орохоос сэргийлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх олон арга хэмжээний нэг учраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бид шинжлэх ухаан технологийн хувьсгалт өөрчлөлтийн эрин үед, тухайлбал, хиймэл оюун ухаан, нейро шинжлэх ухаан, их өгөгдлийн ач холбогдол асар ихээр өсөн нэмэгдэж байгаа Аж үйлдвэр, технологийн IV хувьсгал өрнөж байгаа үед амьдарч, ажиллаж байна. Ийм нөхцөлд улс гүрнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж, шинжлэх ухаанч хандлага, системийн өвч сэтгэлгээг төрийн бодлого боловсруулахдаа хэрэглэж, төрийн бодлогыг шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгооны үүднээс боловсруулдаг болж байна. Улсын Их Хурлаас баталж байгаа хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад онцгой анхаарч, улмаар “Парламентын судалгааны хүрээлэн” байгуулж ажиллах зохих бэлтгэлийг хангаж байна. Ийм хүрээлэн байгуулснаар төрийн бодлого боловсруулахад юуны өмнө эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээтэй оролцоог хангах нөхцөл бүрдэх юм. Эрхэм гишүүд ээ, Эхлүүлснээ дуусгаж, цэгцрэл хөгжил өөд зүтгэх та бүхний эрхэм үйлсэд тань амжилт хүсье. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

10 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган 2019 оны 10 дугаар сарын 01ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажлын 86 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 32 удаа 153 цаг 30 минут, Байнгын хороод 106 удаа 136 цаг 27 минут, дэд хороод 10 удаа 13 цаг 07 минут, түр хороо 3 удаа 3 цаг 10 минут тус тус хуралдсан байна. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 26, хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 101 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах 19 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоолыг тус тус баталсан байна. Чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 10 ажлын хэсэг ажилласнаас Улсын Их Хурлын даргын захирамжаар 5, Байнгын хорооны тогтоолоор 5 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 63 гишүүн оролцож ажилласан. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 8 гишүүн 35 асуудлаар 8 удаа асуулга тавьсан байна. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг тооцож, өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлүүдтэй зэрэгцүүлэлт хийж, макро эдийн засгийн төлөв байдлын талаар судалж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэсэн. Хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлд холбогдох нийт 14 судалгааны ажлыг Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсгүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын захиалгаар хийж гүйцэтгэсэн бөгөөд албан хэрэгцээнд 4 ном, гарын авлага эмхэтгэн гаргасан. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 33 захирамж гарч, Улсын Их Хурлын гишүүд гадаад айлчлал, олон улсын хурал, чуулган, сургалт семинар, туршлага судлах болон танилцах аялал зэрэг арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 51 удаа явсан байна. Улсын Их Хурлын даргаас гадаад улсын парламентын дарга нарт 12 илгээлт, захидал, урилга, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүдээс гадаад улсын парламентын дэд дарга, гишүүдэд 5 захидал, урилгыг тус тус илгээжээ. Тамгын газрын албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлж, чадварыг хөгжүүлэх үүднээс нийт 15 удаагийн сургалт, мэдээллийн цагийг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүллээ. Сургалт, мэдээллийн цагт давхардсан тоогоор 281 албан хаагч хамрагдсан байна. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын болон Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 267 боть буюу 48652 хуудас баримтыг архивт хүлээн авсан бөгөөд архивын баримтаас 171 удаа 16878 хуудас бүхий лавлагаа хуулбар олгон, архивын эх баримтаар 130 хүнд үйлчилж 669 боть баримтыг түр ашиглуулсан байна.

11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хуралд 2452, Тамгын газарт 2051 албан бичиг ирснийг бүртгэн, холбогдох ажилтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьсан бол гадны байгууллага иргэнд явуулах Улсын Их Хурлын 4831, Тамгын газрын 588 албан бичгийг бүртгэж, албажуулан холбогдох хаягаар илгээсэн. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 452 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 8300 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 16-н дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлсэн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 16 видео мэдээ бэлтгэж, parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээсэн байна. Мэдээлэл технологийн чиглэлээр 32 удаагийн нэгдсэн хуралдаан, 119 удаагийн Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан, 65 удаагийн Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн мэдээлэл, Ажлын хэсгийн хуралдаан, сургалт семинар, мэдээллийн цаг, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан ашиглах боломжийг бүрдүүлсэн. Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 708 мэдээ, мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 86 мэдээ, мэдээлэл шинээр оруулсан бөгөөд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 78 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд, сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw