Чуулганы танилцуулга

118 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн талаар: Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийн үлдэгдэл 2018 оны жилийн эцсийн байдлаар 11.9 тэрбум төгрөг болсон бөгөөд сангийн нийт зарлага нь жилд дунджаар 330.6 сая төгрөг байгааг даатгалын компаниудаас төвлөрүүлэх шимтгэлийн орлого болон сангийн хөрөнгийн удирдлагын орлогоор бүрэн санхүүжүүлэх нөхцөл бүрдсэн тул автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувийг Жолоочийн даатгалын санд төвлөрүүлэхээр хуульд тусгагдсан байсныг хүчингүй болгосон. 5.“Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор: Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан: -татварын орлого, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, Засгийн газрын худалдан авах ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд төсөвт өртөгт багтаан зохион байгуулах; -Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан татан буулгасан, нэгтгэн зохион байгуулсан Засгийн газрын тусгай сангуудын өр авлагыг барагдуулах, зээл олголт, түүнд хяналт тавихтай холбогдсон хуульд заасан журмыг баталж мөрдүүлэх; -орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж болон дотоодын банк, санхүүгийн байгууллагаас бүрдүүлэн, эх үүсвэрийн хэмжээг 2020 оны эхний хагас жилд багтаан 2018 оны түвшинд хүргэх; -иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэртэй холбоотой мэдээллийг бүрэн бүртгэж, бүртгэлийг цахимжуулах, хуулийн дагуу газрын төлбөр ногдуулж, хураах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАЛААР: 1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх доод цалингийн хязгаарыг эрх бүхий байгууллага болох Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хамгийн сүүлд тогтоосон хэмжээг баримтлахаар тооцсон. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэл төлнө. Мөн шимтгэл нөхөн төлөх арга хэмжээг улсын хэмжээнд нэг удаа явуулах зорилгоор хуулийг үйлчлэх хугацааг нэг жил буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл байхаар тооцсон. Үүнтэй уялдуулан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ижил харилцааг зохицуулж байсан 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хүчингүй болгосон. 2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw