89 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томьёолол санал, дүгнэлтэндээ оруулахгүй байх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Болормаа Утас: 260280, 99012580 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04ний өдрийн хуралдаанаараа хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журамд дараах нэмэлт оруулсан. Үүнд: • нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн; • нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж шийдвэрлэгдсэн санал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтын агуулга, ач холбогдолыг алдагдуулах, зөрчилдөхөд хүргэвэл уг зөрчлийг арилгах талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт; • нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн; • Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн зэрэг 4 тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэхээр нэмэлт оруулж, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1.3 дахь заалтыг хүчингүй болгосон болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Болормаа Утас: 260280, 99012580
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw