101 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд, Одонмажигийн Амгаланбаатар, Дугардоржийн Баяндүүрэн, Бямбажавын Ганбат нарыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсөн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 265504, 99116090 “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙЦҮҮЛЭХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг хавсралтаар баталсан бөгөөд хавсралтад Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж шинээр батлах анхдагч 3 хууль, шинэчлэн найруулах 20 орчим хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах 20 орчим хуулийн зохицуулах харилцааны утгыг тусгалаа. Мөн тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улс орон даяар сурталчлах ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/-нд тус тус даалгасан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Болормаа Утас: 260280, 99012580
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw