47 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга байгууламжийн талаарх гүйцэтгэлийн мэдээг гаргаж Байнгын хороодод хүргүүлж, нэгдсэн төсвийн танилцуулга болон холбогдох мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудсанд байршуулж ажилласан. 6. Улс, орон нутгийн татварын орлогын сар бүрийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх мэдээллийг сар бүр Татварын Ерөнхий газар болон Гаалийн Ерөнхий газраас авч, эдгээр мэдээлэлд тулгуурлан 2019 оны сар бүрийн мэдээг Монгол Улсын экспорт, импорт болон гадаад худалдааны тэнцэл, гол нэр төрлийн экспорт, импортын тоо хэмжээ, үнэ ба татварын орлогын талаар дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, санал, дүгнэлт бэлтгэн удирдлагыг мэдээллээр хангаж ажилласан. 7. Улсын Их Хурлын гишүүд орон нутагт ажиллахтай холбогдуулан Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөв, улсын, орон нутгийн болон нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, тэнцэл, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний талаарх сурталчилгааны дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн гаргаж, гишүүдийг мэдээллээр хангаж ажилласан. 8. Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зардлын тооцоолол хийх аргачлалаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролын тухай, мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслүүдэд зардлын тооцооллыг хийж, хууль санаачлагчдад нь хүргүүлсэн болно. 9. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өөрийн үйл ажиллагааны хүрээнд тайлант хугацаанд нийт 6 удаа хуралдаж, зөвлөлийн дотоод ажлын журмын төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн улсын нэгдсэн төсөвт үзүүлэх зардлын нөлөөллийн судалгаа, Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2022 оны төсвийн төсөөллийн төсөл, Монгол Улсын 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тус тус санал, зөвлөмж бэлтгэж холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн. Зөвлөлийн хурлаар нийт 18 асуудлыг хэлэлцэн ажилласан байна. Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулан мөрдөн ажиллаж байна. Зөвлөлийн дүрэмд заасны дагуу Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл “Монгол Улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк, Гадаад харилцааны яамтай хамтран 2019 оны 5 дугаар сард зохион байгуулсан. Олон Улсын Валютын сан, Дэлхийн банктай 3 удаагийн уулзалт зохион байгуулж “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь” төсөлд хамрагдаж төслийн хүрээнд ажиллах ерөнхий төлөвлөгөөг харилцан тохиролцсон ба цаашид уг төслийн хүрээнд гадна, дотны зөвлөхүүдийн мэргэжил, арга зүйн дэмжлэгийг авч ажиллахаар төлөвлөж байна. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw