43 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга 7. Улсын Их Хурлын даргын 2019 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус ажиллаж байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 8 гишүүн 35 асуудлаар 8 удаагийн асуулга тавьснаас 3 асуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: - Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаар” Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэж, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 41 асуулт асууж, хариулт авсан; - Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Бэлчээрийн талхагдал, хөрсний доройтол, цөлжих явцын улмаас бэлчээр доройтож байгаатай тэмцэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 4 гишүүн 11 асуулт асууж, хариулт авсан; - Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас “Монгол Улсын усны нөөц ашиглалт, уг салбарт Засгийн газраас баримтлаж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаас чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийгээгүй байна. Харин олон нийтийн анхаарал татсан, тулгамдсан асуудал болох Шинэ коронавирусын халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийж, Улсын Их Хурлын 13 гишүүн 48 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын 4 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 32 гишүүн 91 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw