Чуулганы танилцуулга

81 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, өмгөөлөгчид хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгасан, тухайлбал, өмгөөлөгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд товлосон цагт, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, өмгөөллийн хөлс, нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг тусгасны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүргийг нарийвчлан тодорхой болгож хуульчилж өгсөн. Өмгөөллийн үйл ажиллагааг хуульчийн мэргэжлийн бусад үйл ажиллагаанаас зааглаж өгөх үүднээс өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж эрх авсан өмгөөлөгч иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцож хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх эрхтэй байхаар, мөн уг өмгөөлөгчийг сонгон шалгаруулах шалгалтыг хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлогтой, өөр байхаар буюу өмгөөллийн мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг шалгах зориулалттай байхаар, өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч өмгөөлөгчийн тангараг өргөснөөр өмгөөлөгчөөр ажиллахаар буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээр хуульчилсан. Түүнчлэн өмгөөлөгчийн туслахын эрх зүйн байдлыг тодорхой болгож, өмгөөлөгчийн туслахаар ажиллаж болохгүй нөхцөл байдлыг тодорхойлж, өмгөөлөгч өөрийн туслахын үйл ажиллагааг бүрэн хариуцах, туслахын эрх, үүргийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тогтоохоор тусгалаа. Өмгөөлөгчид нийлж хуулийн этгээд байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болохыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэ тохиолдолд тухайн хуулийн этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэй байхаар хуульчилж, өмгөөллийн хуулийн этгээдүүд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээсэн. Мөн өмгөөллийн үйл ажиллагааны талаарх зар сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн үндсэн зорилго нь өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрхзүйн үндсийг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжихэд чиглэгдсэн болно. Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг нь нэг цэгээс олон цэгт нэгэн зэрэг мэдээлэл түгээж, айл гэр нэг бүрт хүрч байдаг онцлог мэдээллийн хэрэгсэл болохын хувьд тухайн улс үндэстний нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw