Чуулганы танилцуулга

146 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хэлэлцээрийг байгуулсан байна. Зээлийн нөхцөл: • зээлийн хэмжээ /ам.доллар/ - 236.0 сая; • зээлийн хугацаа - 20 жил; • зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа - 5 жил; • зээлийн хүү /жилийн хүү/ - 1.75 хувь; • хөнгөлөлтийн түвшин - 29.44 хувь. Энэхүү зээлийн хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсоны дагуу 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг 2011 онд, 2 дахь хэлэлцээрийг 2016 онд тус тус байгуулсан байна. Өмнөх Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байгаа туршлага дээр үндэслэн Австрийн талаас санхүүгийн хамтын ажиллагааны 3 дахь хэлэлцээрийг байгуулахаар санаачлан, хэлэлцээрийн төслийг ирүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Bена хотноо 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь: • зээлийн хүү (жилийн) - 0 хувь; • зээлийн хугацаа - 16-26.5 жил; • зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа - 5-12 жил; • хөнгөлөлтийн түвшин - 35 хувиас доошгүй. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дараах салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд: • дэд бүтэц; • хотын усан хангамж, эрүүл ахуй; • бохир ус, хог хаягдал; • төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал; • боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw