91 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга хоногийн дотор томилохоор хугацаажуулсан. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгав. • Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэхээр Улсын Их Хуралд тогтоолын төсөл оруулж, уг тогтоолыг баталсан бол Улсын Их Хурал тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор тусгаж мөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацааг тусгасан болно. • Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 50 болгон нэмэгдүүлж, түүний бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон нэмэгдүүлж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг тусгав. • Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг хуулиар олгохоор тусгалаа. 3) Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт: • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллахаар, даргыг нь гишүүд дотроосоо сонгох, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой тайланг нь Улсын дээд шүүхэд танилцуулахаар тусгав. • Шүүгчид хариуцлага хүлээлгэх чиг үүрэг бүхий бие даасан, хараат бус Шүүхийн сахилгын хороо байгуулах эрх зүйн үндсийг тогтоов. • Шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, шүүгчийг мэргэшүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийг тойргийн зарчмаар байгуулах боломжийг нээсэн. 4) Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдол: • Хот тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгох, орон нутгийг хөгжүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг тогтоов. • Орон нутгийн хөгжлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг чадавхжуулах зорилгоор хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгохоор тусгасан. • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэдэг байсныг нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр өөрчлөв. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ц.Болормаа Утас: 260280, 99012580
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw