Чуулганы танилцуулга

58 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороод, Тамгын газраас зохион байгуулсан 23 удаагийн хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрд нь зохион байгуулж ажиллав. Эдгээрийг Улсын Их Хурлын facebook.com сүлжээн дэх албан ёсны хаягаар шууд дамжуулан, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас иргэдэд шуурхай хүргэж ажиллалаа. Мөн хэвлэлийн бага хурлын мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж, иргэд олон нийтэд мэдээллийг хүртээмжтэйгээр түгээх ажлыг зохион байгуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 16-н дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүллээ. Эмхэтгэлд Монгол Улсын хууль 108, Улсын Их Хурлын тогтоол 34, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 23, Засгийн газрын тогтоол 18, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 3, Монгол Улсын олон улсын гэрээ 18-ыг нийтлэв. Эмхэтгэлийн дээрх дугааруудын тойм, танилцуулгыг бэлтгэн parliament.mn цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулав. Үүний зэрэгцээ дугаар бүрийн PDF хувилбарыг тухай бүрд parliament.mn сайт болон “ТМ” аппликейшнд нийтлэн, хууль тогтоомжийн албан ёсны эхийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр шуурхай түгээлээ. Олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр шуурхай, хүртээмжтэйгээр олон нийтэд түгээсэн. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд мэдээллийг ойлгомжтой, шуурхай хүргэх зорилгоор богино хэмжээний сошиал контент 55-ыг бэлтгэн иргэдэд хүргэв. Ээлжит чуулганы хугацаанд facebook. com цахим сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 35244 байгаа бол twitter.com сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хаягаар мэдээлэл хүлээн авч буй хэрэглэгчийн тоо 28389 болж нэмэгдсэн байна. Түүнчлэн facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаар нийт 2145 мэдээ, мэдээллийг түгээгээд байна. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн 452 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 8300 зочныг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулав. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw