Чуулганы танилцуулга

31 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Цахим сүлжээнд 70 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 24 санал, дүгнэлт, хуулийн төсөлтэй холбогдох мэдээ, мэдээлэл, танилцуулгыг оруулсан. Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бусад материал нийт 69766 хуудас бүхий материалыг олшруулан тарааж, архивт нийт 1442 хуудас бүхий 6 боть хууль, тогтоолын хувийн хэрэг, 26 хуудас Байнгын хорооны тогтоол 1 боть, 1670 хуудас бүхий ирсэн бичгийн 7 боть, 526 хуудас бүхий 4 боть хуралдааны тэмдэглэлийг архивын нэгж болгон Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 109 албан бичиг хүлээн авч, үүнээс хариу өгсөн 97, иргэдээс 28 өргөдөл, гомдол ирж, 23 асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Долоо. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 8, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл 6 тус тус хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, 2 танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болно. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор тогтоол гаргаж, 9 ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, 4 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 2, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл 2, Байнгын хорооны даргын оролцсон 10 удаагийн уулзалт, ярилцлага зохион байгууллаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Эдийн засгийн бодлогын чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлттэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг боловсруулж батлуулан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн орчныг сайжруулав. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус хэлэлцүүлэн батлуулж, макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэв. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцлээ. Байнгын хорооноос Монгол Улсын гадаад зээл, тусламжийн хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахтай холбогдуулан дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэв:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw