149 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга г. онцгой албан татвар зэрэг тусгай бараа, ажил үйлчилгээнд ногдуулах татварууд; д. автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл ашигласан, эзэмшсэний татвар; е. автотээвэр болон өөрөө явагч хэрэгслээс бусад хөдлөх эд хөрөнгийг ашигласан, эзэмшсэний татвар; ё. бусад татвар; 2. Монгол Улс нь энэ конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх ангилалд заасан бүх татвар, эсхүл нэг буюу түүнээс дээш татварын төрлөөр нэхэмжилсэн татварын өр барагдуулах, эсхүл торгууль төлүүлэх асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй. 3. Монгол Улс нь энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.в-д заасныг үндэслэн өөр Талын хувьд конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр, эсхүл дээр дурдсан “а”, “б”-д заасан татварын ангилалд хамаарах тайлбараа буцаан татсан өдөр хүчин төгөлдөр байгаагүй татварын өрийг барагдуулах туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй. 4. Монгол Улс нь энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.г-д заасныг үндэслэн бүх татварын төрөлд баримт бичиг хүргүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй. 5. Монгол Улс нь энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.д-д заасныг үндэслэн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгийн хүргэх үйлчилгээг шуудангаар хийхийг зөвшөөрөхгүй байх эрхтэй. 6. Монгол Улс нь энэ конвенцын 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхдээ 2010 оны Протоколын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 3 жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын эхний өдрөөс хойших татварын тайлангийн хугацаанд, эсхүл татвар ногдуулах хугацаа байхгүй тохиолдолд 2010 оны Протоколын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 3 жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын эхний өдрийн дараагийн татварын ногдол үүссэн өдрөөс хойш хугацаанд хамаарах асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй. Эдгээр тайлбарыг Конвенцын гишүүн бусад улс орнуудын жишиг, тайлбар хийсэн байдал, дотоодын хэрэгцээ шаардлага, хууль тогтоомж, захиргааны туслалцаа үзүүлэхтэй холбоотой манай улсад ирэх ачаалал зэргийг харгалзан үзсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 олон улсын ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН “БАРИЛГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ” 1988 ОНЫ 167 ДУГААР КОНВЕНЦЫГ Соёрхон батлах тухай хуулийн ТАНИЛЦУУЛГА Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа. Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолын дагуу Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw