Чуулганы танилцуулга

42 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 10 ажлын хэсгээс Улсын Их Хурлын даргын захирамжаар 5, Байнгын хорооны тогтоолоор 5 ажлын хэсэг байгуулагдаж, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 63 гишүүн оролцож ажилласан. Дээрх Ажлын хэсгүүдийг байгуулагдсан огноогоор авч үзвэл 2017 онд 2, 2018 онд 2, 2019 онд 5, 2020 онд 1 тус тус байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 3 ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад Улсын Их Хурлын 1, Байнгын хорооны 1 тогтоолоор тус тус үүрэг, чиглэл өгч ажилласан. Дараах ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүнд: 1. Улсын Их Хурлын даргын 2017 оны 34 дүгээр захирамжаар байгуулагдсан Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг; 2. Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг /Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын даргын 2019 оны 81 дүгээр захирамжаар өөрчлөлт орж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсгийг ахлахаар болсон/; 3. БОХХААБХ, НББСШУБХ-ны 2018 оны 01/01 тоот хамтарсан тогтоолоор байгуулагдсан Дэд ажлын хэсэг нь Улсын Их Хурлын даргын 212 дугаар захирамжаар байгуулагдсан дээрх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй байгуулагдсан болно; 4. НББСШУБХ-ны 2018 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг; 5. Улсын Их Хурлын даргын 2019 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг; 6. НББСШУБХ-ны 2019 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Залуучуудын хөгжлийн тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хангуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw