Чуулганы танилцуулга

21 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг Улсын Их Хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцүүлэн батлуулав. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 1 ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж ажиллав. Ажлын хэсэг дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ: Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлүүдийн 2018 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, төсвийн гүйцэтгэл, чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан байдлыг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооноос ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газар болон Монголбанкинд чиглэл өгсөн болно. 3.Бусад ажлын талаар Тус Байнгын хороо холбогдох яам, харьяа газартай хамтран дараах уулзалт, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд: 1/ Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw