138 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга • 220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй тосон таслуур, 153 ш гүйдлийн трансформаторын реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх, • 220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, “ИХБ-4” болон “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэх, • 220/110/35 кВ-ын ИХБ 4-ийн автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно. Зээлийн хугацаа нь 30 жил, зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн англи, монгол эхийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зээлийн II ээлжийн санхүүжилтийн мөнгөн дүн 10,450,000.00 еврог нэг 0 алдаж 10,450,00.00 евро гэж, хуулийн төслийн монгол эхийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт дурдсан зээл эргүүлэн төлөх хугацаа болон зээлийн төлбөр хийх мөнгөн дүн англи эхээс зөрүүтэй орчуулагдаж, гэрээнд гарын үсэг зурсан байсан. Сангийн яам “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг татан авч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газар, Франкфурт хот дахь Сэргээн босголт зээлийн банктай хамтран зээлийн болон төслийн гэрээний санхүүжилтийн мөнгөн дүнгийн алдааг залруулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/7573 тоот албан бичгийг ирүүлж Гэрээний төслийн монгол хэлээрх орчуулгын зөрүүтэй байдлыг арилгаж, хянан баталгаажуулсан тул Байнгын хорооны болон Нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ш.Амарбаясгалан Утас: 266343, 99894393 ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ 2006 ОНЫ КОНВЕНЦОД 2014 ОНД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Далайн хөдөлмөрийн тухай конвенцыг 2006 оны 02 дугаар 07-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна. Далайн хөдөлмөрийн тухай конвенцод далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардлагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулжээ. Тухайлбал: Хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн баталгаатай холбоотой шаардлагууд:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw