140 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улс ОХУ-тай хөгжиж буй харилцааны өнөөгийн түвшин болон Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох үүднээс ОХУ-тай “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоох зорилго тавьж улмаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар гарын үсэг зурсан. Гэрээнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй, эпидемиологи болон харилцан сонирхсон бусад салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацааны үндсэн дээр хөгжүүлэхээр тусгасан. Гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд дээр дурдсан салбараас гадна терроризм болон үндэстэн дамнасан бусад гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн туслалцаа, НҮБ болон олон улсын бусад байгууллагын, түүнчлэн бүс нутгийн хүрээнд хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах эрх зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг дэмжихээр заасан. Гэрээг соёрхон батлахаар заасан бөгөөд соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, түүх, соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ. ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоож байгаатай холбогдуулан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын 1993 оны гэрээний үйлчлэл дуусгавар болно. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр бусад гэрээ байгуулна. Уг гэрээ нь хоёр улсын олон болон хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 “ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw