Чуулганы танилцуулга

65 Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга Чуулганаар парламентын үйл ажиллагааг хэрхэн ард иргэдийн ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйл болгох вэ гэсэн үндсэн үзэл санааны хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хүн төвтэй үйл ажиллагаа явуулахыг зорилгоо болгохдоо эмэгтэйчүүд, тэр дундаа залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлов. Чуулганаас Белградын болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Конвенцын 30 жилийн ойг тэмдэглэх тухай хоёр тунхаглал, 2030 он гэхэд бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах нь: Эрүүл байх эрхийг хангахад парламентын гүйцэтгэх үүрэг, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай тогтоолыг тус тус батлан гаргасан. 2020.01.13-16 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Австралийн Холбооны Улсын Канберра хотноо зохиогдсон Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 28 дугаар уулзалтад оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар орж ажиллав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 28 дугаар чуулганы “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь” сэдэвт нэгдсэн хуралдаанд үг хэлж, чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Чуулганы үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тони Смиттэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Пани Ятоду, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Тонг Ти Фонг, Япон Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Японы нэрт улс төрч Хирофүми Накасонэ, Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачёв, Малайз Улсын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон нартай тус тус хоёр талын уулзалт хийв. 2019.10.09-18 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нар Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо зохиогдсон Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2019 оны жилийн уулзалтад оролцов. 2019.10.10-12 Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Г.Солтан нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалд оролцов. 2019.10.13-20 Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо зохион байгуулагдсан “Монгол-Германы эдийн засгийн харилцаа, аж үйлдвэрийн хувьсал 4.0” сэдэвт Монгол-Германы форумд оролцов. 2019.10.14-18 Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болсон “Улс төрийн эдийн засаг ба хүйсийн тэгш байдал” бүсийн чуулга уулзалтад оролцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw